Эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан Хүүхдийн сүрьеэгийн онлайн сургалт

View in English
Voir en Français
Vista en español

Эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан хүүхдийн сүрьеэгийн энэхүү онлайн сургалтын хичээлийг өөрийн хэмнэлд тохируулан хийж болно.

Энэ хичээлүүд нь сүрьеэг яаж оношлох, эмчлэх, хавьтлын скринингийг хэрхэн хийх, сүрьеэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хамарсан юм.

Уг сургалт нь харилцан идэвхитэй байдлаар явагдах зарчмаар хийгдсэн бөгөөд өөр өөр орон нутагт тохиолдож байгаа жишээнүүд дээр эмчилгээ, оношлогоо хийх, урьдчилан сэргийлэх асуудлаар шийдвэр гаргах зарим асуултыг таниас асуух болно.

Энэхүү сургалт нь анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудад зориулагдсан. Агуулга нь ДЭМБ-аас 2014 онд гаргасан Сүрьеэгийн үндэсний хөтөлбөр дэх хүүхдийн сүрьеэгийн хяналтын гарын авлага мөн Холбооноос гаргасан Хүүхдийн сүрьеэгийн эмчилгээ ононшлогооны ширээний гарын авлага дээр үндэслэсэн бөгөөд хүүхдийн сүрьеэгийн эмнэлзүйн менежмент дээр гол анхаарлаа хандуулсан юм.

Доор жагсаасан 6 модулиас бүрдсэн. Модуль тус бүр нь түүнийг бүрэн дуусгахын тулд хамгийн багадаа нэг цаг шаардана.
Хэрэв та модулийг эхэлсэн бол та түүнийг түр орхиж ч болно, дараа нь буцаж ч болно. Таны хийж байсан зүйлүүд хадгалагдана.
Та модуль бүрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг доор үзээрэй.

Та зургаан модулыг бүгдийг дуусгасны дараа сургалтыг дуусгасан гэрчилгээг татан, хэвлэн авч болно.

 

Танай интернэтийн холболт нь та онлайн сургалтанд хамрагдах боломж олгохгүй байгаа бол та одоо ч гэсэн энэ сургалтыг бүрэн эхээр нь бүтнээр нь татаж авч болно. Харин гэрчилгээ нь зөвхөн онлайн сургалтыг дүүргэсэн хүмүүст л олгогдох юм.

Модуль 1 – Тархвар зүй

Эхний энэ модульд та хүүхдийн сүрьеэ, сүрьеэ өвчинд өртөх/халдвар авах эрсдэлт хүчин зүйлс, сүрьеэ өвчин, хүнд өвчний талаар суралцах болно.

Мөн сүрьеэг хэрхэн мэдээлэх талаар сурч, энэ нь хэрхэн хүүхдийн сүрьеэгийн дэлхийн мэдээлэлд нэгтгэгдэж ордог талаар мэдэж авна.

Mодуль 2 - Оношилгоо

Энэ модуль 2-т сүрьеэгийн шалтгаант зарим шинж тэмдгүүдтэй хүүхдийг хэрхэн үзэж, яаж үнэлэх вэ гэдэг талаар сурна.

Хүүхэд тус бүрийн өвчний түүх, шинж тэмдэг, явцыг судална. Мөн онош тавихаас өмнө оношилгоо хийх зарим шинжилгээнд явуулах талаар сурна.

Модуль 3 - Эмчилгээ

Энэ модуль 3- т сүрьеэтэй хүүхдийг хэрхэн эмчилгээнд оруулах талаар сурна. Мөн тэднийг яаж хянах, горимыг хэрхэн чанд сахих, гаж нөлөөг илрүүлж, арга хэмжээ авах, эмчилгээний туршид хүүхэд эцэг эхийг хэрхэн дэмжих талаар сурах болно.

Модуль 4 - ХДХВ/сүрьеэ

Энэ модульд та ХДХВ-ийн хүрээнд сүрьеэгийн өвөрмөц асуудлуудыг үзэж судлах болно. Мөн өмнөх модульд олж авсан оношилгоо, эмчилгээний ур чадвараа дээшлүүлнэ.

Модуль 5 – Урьдчилан сэргийлэх

Тав дахь модульд та вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх эмчилгээ, халдварын хяналтыг сайжруулах замаар хүүхдийн сүрьеэгээс урьдчилан сэргийлэх аргуудыг сурах болно. Мөн эцэг эх нь сүрьеэгээр өвчилсөн гэрт хүүхдийн сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлэх талаар сурна.

Модуль 6 - Дадлага

Энэ сүүлчийн модульд сүрьеэг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар сурсан зүйлээ хэд хэдэн өвчтөн дээр хэрэглэлээ.

Сургалтыг боловсруулж, бүтээсэн:
Холбооны Хүүхдийн Уушигны эрүүл мэндийн зөвлөх,
Анна Детжин (Anne Detjen, Child Lung Health Consultant, The Union), Лондон Империал Коллежийн Хүүхдийн халдварт өвчний клиникийн багш Жеймс Седдон (James Seddon, Clinical Lecturer in Paediatric Infectious Diseases, Imperial College London), Зохион бүтээгчийн суралцагч Аманда Варнер (Amanda Warner, Learning Designer) http://www.amanda-warner.com

нар Холбооны Хүүхдийн Уушигны эрүүл мэндийн зөвлөх, Хүүхдийн сүрьеэгийн хамтын ажиллагаа хариуцсан дэд бүлгийн ахлагч, Мельбурнийн их сургуулийн олон улсын хүүхдийн эрүүл мэндийн профессор Стив Грахам (Steve Graham, Child Lung Health Consultant at The Union, Chair of Stop TB Partnership Childhood TB Subgroup,Professor of International Child Health at University of Melbourne), Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Малгосия Герземска, Аннемеке Брандс (Malgosia Grzemska and Annemieke Brands, World Health Organization) нарын дэмжлэгтэйгээр бүтээв.

WhoTheunion

Сургалтыг орчуулсан: Өнөржаргал Аюурзана

Талархал

Дэлхийн Эрүүл мэндийн Товчооны Эрүүл мэнд, Халдварт өвчин, Хүнсний Газар (The Global Health Bureau, Office of Health, Infectious Disease and Nutrition (HIDN), АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (US Agency for International Development) СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ I (TB CARE I)–ийн хүрээнд Гэрээний No. AID-OAA-A-10-00020 нөхцлийн дагуу энэхүү онлайн сургалтыг бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн болно.
Энэхүү сургалт нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан (USAID) Америкийн ард түмний өгөөмөр дэмжлэгтэйгээр бүтсэн юм.

Агуулга нь ТВ ТУСЛАМЖ I – ийн амлалт, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг болон АНУ-ын Засгийн газрын байр суурийг илэрхийлээгүй болно.

Бид энэхүү сургалтын материалыг боловсруулах явцад туршилт хийх, зураг мэдээллээр хангах зэргээр эргэх холбоотой хамтран ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлэхийг хүсч байна.

James Benjamin, Chishala Chabala, Onwuchekwa Chukwuemeka, Mohammod Chisti, Maria Regina Christian, Poorana Devi, Elisa Dewo, Blessing Ekanem, Monica Firmida, Carlos Garces, Robert Gie, Cornelia Henning, Anneke Hesseling, Beate Kampmann, Ghislain Khoura, Michelle Lafay, Daniel Langer, Anna Mandalakas, Sonia Maosa, Ben Marais, Olga Morales, Goodwin Mtetwa, Julian Nabatanzi, Gabby Okulaja, Lara Oladele, Cynthia Opoku, Carole Peignot, Carlos Perez-Velez, Nukutau Pokura, Banu Rekha, Jeanne Rini, Clemax Sant'Anna, Valérie Schwoebel, Kunrath Seak, Bhekisisa Tsabedze, Pervaiz Tufail, Pilar Ustero, Egere Uzochukwu, Klassina Zimr